Монголын хүүхэд залуусыг дэлхийн эв эе, эерэг хөгжилд хувь нэмэр
оруулахуйц манлайлагч болон төлөвшихөд дэмжлэг болох боловсролын
загварыг бүтээнэ.
2011 оноос хойш 10 гаруй жилийн хугацаанд Монголын боловсролын
салбарт япон хэл, математикийн багшаар ажиллахдаа Монгол хүүхэд
залуучууд маш чадварлаг болохыг өөрийн биеэр мэдэрч, гайхширсан.
2018 онд “ЖОТО ЭДҮКЭШН ЦЕНТР” ХХК-ийг байгуулсан. Манай төв нь япон
хэлний сургалт, зуучлал, EJU шалгалтад бэлтгэх J-Academy хөтөлбөрийг
хэрэгжүүлдэг.
Бид сургалтын явцад мэдлэг, чадвар олгохоос гадна суралцах явцдаа суралцагч өөрөө өөрийнхөө зорилгоо тодорхойлж, зорилгодоо хүрэх хичээл чармайлт гаргаснаараа туршлагажиж, туршлагадаа суурилан бие даан мэдлэг олж авах дадал төлөвшүүлэхийг зорьдог.
Сурагчдынхаа өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, урам зоригтойгоор “би чадлаа” гэж өөрөөрөө бахархах баяр баяслыг хамтдаа мэдрэхийн төлөө багш нар маань анхааран ажилладаг.
Мөн суралцагчдадаа бусдын тусын тулд өөрийгөө зориулах глобал сэтгэлгээнд суралцуулахын тулд маш олон төсөл хөтөлбөрийг төлөвлөж байна. Би залуу хүний хүсэл мөрөөдлөөр өдөр бүр сурч, манлайллыг өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээн амьдарч байгаа бөгөөд цаашид суралцагчид болон тэдний эцэг эхийн хүлээлт, итгэлийг биелүүлэхийн төлөө хичээх болно.
Бидний зорилго, үйл ажиллагаа Монголын хүүхэд залуусын ирээдүйд илүү гэрэл гэгээ, чиглэл болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.