会社概要

試実さが真の発展をもたらす

代表挨拶

モンゴルの子供たちや若者が、世界の調和と前向きな発展に貢献するリーダーとして成長するための支援となる教育モデルを創造します。
Asami Yoshinari

社長:

(Жото эдүкэшн центр ХХК захирал, J-Academy хөтөлбөрийн санаачлагч, математикийн багш, USCPA)

Асами миний бие эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Эхнэр маань Монгол хүн.

2011 оноос хойш 10 гаруй жилийн хугацаанд Монголын боловсролын салбарт япон хэл, математикийн багшаар ажиллахдаа Монгол хүүхэд залуучууд маш чадварлаг болохыг өөрийн биеэр мэдэрч, гайхширсан.

2018 онд “ЖОТО ЭДҮКЭШН ЦЕНТР” ХХК-ийг байгуулсан. Манай төв нь япон хэлний сургалт, зуучлал, EJU шалгалтад бэлтгэх J-Academy хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Бид сургалтын явцад мэдлэг, чадвар олгохоос гадна суралцах явцдаа суралцагч өөрөө өөрийнхөө зорилгоо тодорхойлж, зорилгодоо хүрэх хичээл чармайлт гаргаснаараа туршлагажиж, туршлагадаа суурилан бие даан мэдлэг олж авах дадал төлөвшүүлэхийг зорьдог.

Сурагчдынхаа өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, урам зоригтойгоор “би чадлаа” гэж өөрөөрөө бахархах баяр баяслыг хамтдаа мэдрэхийн төлөө багш нар маань анхааран ажилладаг.

Мөн суралцагчдадаа бусдын тусын тулд өөрийгөө зориулах глобал сэтгэлгээнд суралцуулахын тулд маш олон төсөл хөтөлбөрийг төлөвлөж байна. Би залуу хүний хүсэл мөрөөдлөөр өдөр бүр сурч, манлайллыг өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээн амьдарч байгаа бөгөөд цаашид суралцагчид болон тэдний эцэг эхийн хүлээлт, итгэлийг биелүүлэхийн төлөө хичээх болно.

Бидний зорилго, үйл ажиллагаа Монголын хүүхэд залуусын ирээдүйд илүү гэрэл гэгээ, чиглэл болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

Намтар

  • 2003年 神戸大学卒業。
  • 2003年~2011年 Японы их сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэх сургалтын төвд багш.
  • 2012年~2014年 Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд япон хэлний багш.
  • 2012年~2014年 Монгол улсын “1000 инженер бэлтгэх” төслийн шинжлэх ухааны хичээлийн менежер.
  • 2016 ~ 2018 он Жото япон хэлний сургуульд багш, нягтлан бодогч.
  • 2018 оноос Жото Эдүкэшн Центр ХХК үүсгэн байгуулж захирлаар ажиллаж байна.