Захирлын мэндчилгээ

 

Захирал: Асами Ёшинари

(Жото эдүкэшн центр ХХК захирал, J-Academy хөтөлбөрийн санаачлагч, математикийн багш, USCPA)

Монголын хүүхэд залуусыг дэлхийн эв эе, эерэг  хөгжилд хувь нэмэр оруулахуйц манлайлагч болон төлөвшихөд дэмжлэг болох боловсролын загварыг бүтээнэ.

Би эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Эхнэр маань Монгол хүн.
2011 оноос хойш 10 гаруй жилийн хугацаанд Монголын боловсролын салбарт япон хэл, математикийн багшаар ажиллахдаа Монгол хүүхэд залуучууд маш чадварлаг болохыг өөрийн биеэр мэдэрч, гайхширсан.
2018 онд “ЖОТО ЭДҮКЭШН ЦЕНТР” ХХК-ийг байгуулсан бөгөөд манай төв нь япон хэлний бүх шатны сургалт, японд хэлний болон их сургуульд зуучлах, японы их сургуулийн элсэлтийн шалгалт болох EJU шалгалтад бэлтгэх J-Academy хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Бид сургалтын явцад мэдлэг, чадвар олгохоос гадна суралцах явцдаа суралцагч бүр өөрийнхөө зорилгоо тодорхойлж, зорилгодоо хүрэх хичээл чармайлт гаргаснаараа туршлагажиж, цаашлаад туршлагадаа суурилан бие даан мэдлэг олж авах дадлыг төлөвшүүлэхийг зорьдог.
Сурагчдынхаа өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, урам зоригтойгоор “би чадлаа” гэж өөрөөрөө бахархах баяр баяслыг хамтдаа мэдрэхийн төлөө багш нар маань анхааран ажилладаг.
Мөн суралцагчдаа бусдын тусын тулд өөрийгөө зориулах хүн төрөлхтний нийтлэг соёл, үнэт зүйл тулгуурласан хандлагад суралцуулахын тулд хүмүүнлэгийн болон сайн дурын олон төсөл хөтөлбөрийг санаачилж, оролцох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Би өдөр бүр суралцаж хүсэл мөрөөдлөөрөө залуу байж, сурснаа амьдралдаа хэрэгжүүлж манлайллыг залуу үедээ харуулахыг зорьдог. Цаашид ч суралцагчид болон тэдний эцэг эхийн хүлээлт, итгэлийг биелүүлэхийн төлөө хичээх болно.
Бидний зорилго, үйл ажиллагаа Монголын хүүхэд залуусын ирээдүйд илүү гэрэл гэгээ, чиглэл болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

Намтар

2003 он

Кобэ их сургуулийн  байгалийн ухааны салбар сургуулийг төгссөн

2003 ~ 11 он

Японы их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэх сургалтын төвд багш

2012 ~ 14 он

Монгол улсад ирсний дараа Монгол улсын ерөнхий боловсролын сургуульд япон хэлний багшаар ажиллаж байсан

2014 ~ 16 он

Монгол улсын боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны яамны 1000 инженер бэлтгэх төслийн технологийн коллежийн бэлтгэл боловсролын хөтөлбөрийн шинжлэх ухааны хичээлийн менежер болон математикийн багшаар ажиллаж байсан

2016 ~ 18 он

Жото япон хэлний сургууль (Токио хот Кацүшика дүүрэг)-д нягтлан бодох бүртгэлийн туслах ажилтнаар ажиллаж байх хугацаандаа гадаад оюутнуудын оршин суух өргөдлийн ажилд суралцсан

2018 оноос хойш
Жото Эдүкэшн Центр ХХК (Улаанбаатар хот) үүсгэн байгуулав