Олон улсын волейболын холбооны албан ёсны дасгалжуулагч Коичи Шүто багш манай сургалтын төвд зочиллоо.
- Categories Мэдэгдэл
- Date 2023-09-12
Олон улсын волейболын холбооны албан ёсны дасгалжуулагч Коичи Шүто багш 9.12-нд манай сургалтын төвд зочиллоо.
Олон улсын волейболын холбооны албан ёсны дасгалжуулагч Коичи Шүто багш 9.12-нд манай сургалтын төвд зочиллоо. Шүто багш Японы спортын холбооны мэргэшсэн дасгалжуулагч бөгөөд, Кёого ахлах сургууль, V лиг баг, АНУ-ын эмэгтэй шигшээ багийн зочин дасгалжуулагч, Европ, Азийн хэд хэдэн орны шигшээ багийг дасгалжуулж байсан туршлагатай. Тэрээр энэ удаад Монголын клубын багийг дасгалжуулахаар Монголд амьдарч байгаа юм. Монголын волейболын спортын ирээдүйн боломж болон спортоор дамжуулан олон улсад оруулж болох хувь нэмэр, залуучуудын боловсролын хөтөлбөрийн талаар үнэтэй яриа өрнүүлэв.
Волейбол болон бусад багийн спортоор дамжуулан аль ч орны тоглогч байсан харилцан бие биедээ туслаж, хамтран ажиллахад суралцдаг тухай ярьсан нь сэтгэлд тодоор үлдэв. Шүто багшийн удирдлага дор Монгол тоглогчид өдөр бүр суралцаж, волейболд хандах хандлага нь өөрчлөгдөж байгаа бөгөөд, түүний хичээл зүтгэл нь Монголын залуучуудад багаар ажиллах тал дээр суралцахад маш их тус дөхөм болж байгаа гэж бодогдлоо.
Шүто багш ирэх оны 1-р сар хүртэл Монголд байх тул түүний удирдлаган дор олон Монгол залуус спортын техникийн ур чадвараас гадна хувь хүний төлөвшил зэрэг цаашдын амьдралд хэрэгтэй зүйлсийг суралцана гэдэгт бид итгэж байгаагаас гадна, чин сэтгэлээсээ дэмжин ажиллахыг хүсэж байна.