Японы Токушима Их Дээд Сургуулийн элсэлтийн шалгалт Монголд анх удаа явагдаж өндөрлөлөө.

        exam mongenuЯпон улсын шилдэг их сургуулиудын нэг болох Токушимагийн их сургуулийн элсэлтийн шалгалт 9-р сарын 17-ны өдөр Монголд анх удаа зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү шалгалтад манай сургуулийн 4 шилдэг сурагч оролцсоноор Монгол Улс дахь анхны элсэлтийн шалгалтаа амжилттай дуусгалаа.








exam

     Тус шалгалтыг Япон талаас хариуцан ажилласан Токушима их сургуулийн Олон улсын тэнхимийн гурван профессор багш нар, Монгол талаас Токушима их сургуулийг төгссөн АШИУС-ийн хоёр багш нар Монгени цогцолбор сургуулийн байранд хүрэлцэн ирж зохион байгуулсан юм. Энэхүү элсэлтийн шалгалтад тэнцсэн оюутан сурагч нар нь сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх ба 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн Токушима их сургуульд элсэн суралцах боломжтой билээ.




Exam Tokushima

    Тус элсэлтийн шалгалтыг Токушима их сургууль, Монгени цогцолбор сургууль, ЖОТО сургалтын төв хамтран жил бүр зохион байгуулах юм. Иймээс Япон улсын их дээд сургуульд илүү олон шилдэг оюутан сурагч элсэн орох шинэ зам бий болж байгаад бид маш их баяртай байгаа бөгөөд үүний зэрэгцээ энэхүү элсэлтийн шалгалтыг зохион байгуулах үйл явцад сүүлийн таван жилийн хугацаанд чиглүүлсээр ирсэн Токушима их сургуулийн хамт олонд гүнээ талархаж байна.

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *