9 сарын 28-нд Япон улсын Яманаши Гакүин их сургуулийн элсэлтийн албаны дэд дарга хатагтай Аюми Оно манай сургалтын төвд хүрэлцэн ирж сургуулийнхаа танилцуулга болон элсэлтийн талаар тайлбар уулзалт хийлээ. Тайлбар уулзалтад Яманаши Гакүин их сургуульд элсэх хүсэлтэй оюутнууд төдийгүй тэдний эцэг эхчүүд оролцож сургууль болон элсэлттэй холбоотой олон зүйлийг дэлгэрэнгүй мэдэж авлаа.
Тус сургуулийн хууль зүйн факультет болон бизнесийн удирдлагын факультетын Монгол дахь элсэлтийн шалгалт 11-н сарын 4-нд явагдах ба шалгалтын бүртгэл 10-н сарын 13 хүртэл явагдана. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N2 түвшний хэмжээний мэдлэгэй бол шалгалт өгөх боломжтой ба япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT), EJU шалгалтын дүн шаардахгүй.
Шалгалтын бүртгэлийн хугацаа дуусах хугацаа дөхөж байгаа учир амжиж бүртгүүлээрэй
.
Яманаши Гакүин их сургууль нь Монголоос шалгалтанд тэнцсэн оюутнуудын сургалтын төлбөрөөс 50% хөнгөлж байгаа юм.