9-р сарын 5-ний өдөр Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд асан Д. Батжаргал болон түүний түнш болох олон улсад бизнесээ өргөжүүлж буй Японы бизнесмен Таро Кашиваги болон Сэйжи Марүяама нар манай сургалтын төвд зочиллоо.
Тус уулзалтын үеэр хоёр жилийн өмнөөс эхэлсэн Японы их дээд сургуульд элсэх шалгалтын бэлтгэл “J-Academy” хөтөлбөр болон энэ оны 9-р сараас эхэлсэн Монгени Цогцолбор сургууль болон Японы их дээд сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “3+4 хамтарсан хөтөлбөр”-ийг маш их сонирхож, үр өгөөжтэй хөтөлбөр юм гэдгийг илэрхийлээд, Монголдоо Япон улсыг зорин суралцахад бэлтгэх боловсролын байгууллага болон өргөжин тэлж байгаад талархан урамын үг хэллээ.